ХЭРЭЙД ШИНЭ КОНСТРАКШН
"Хэрэйд шинэ констракшн" ХХК нь Монгол улсын барилга, үйлдвэр, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд чиглэн эх орны хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрээ оруулж чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.
ҮНИЙН САНАЛ АВАХ
Хэрвээ та үнийн санал авах ба хамтран ажиллах бол мэдээллээ үлдээнэ үү.
Тухай
Бидний тухай
Манай байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд Монгол болон гадаад дизайнер, инженер, архитектур нийлсэн 200 гаруй ажилтантай ажиллаж байна.
Барилгын гадна фасадын зураг төсөл боловсруулалт, фасад угсралт, шилэн болон металл хавтан, бүх төрлийн фасадын материал, НБХХ нийлүүлдэг компани бөгөөд , өөрийн гэсэн барилга угсралтын зориулалтын чанартай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, ажлын туршлагатай хамт олон юм.
Үйлчилгээ
Үзүүлэх үйлчилгээ & бидний зорилго
Бид аюулгүй, чанартай, итгэлтэй үйлчилгээгээр дамжуулан барилгын гаднах өнгө төрхийг шинэчилж, иргэдийн тав тухтай орчин, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц шилдэг фасадны шийдлийг бүтээнэ.
SURA RESTAURANT
Эрхэм ЗОРИЛГО
Бидний эрхэм зорилго
"ХЭРЭЙД ШИНЭ КОНСТРАКШН" ХХК нь Монгол улсын барилга, үйлдвэр үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд чиглэн эх орны хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.
МЭНДЧИЛГЭЭ
Захиралын мэндчилгээ
Эрхэм харилцагчид, түншүүд, хамтран зүтгэгч “Хэрэйд Шинэ Констракшн” ХХК-тай хамт байгаа таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.
“Хэрэйд Шинэ Констракшн” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш Барилгын гадна фасадны зураг төсөл боловсруулалт, фасад угсралт, шилэн болон металл хавтан, бүх төрлийн фасадны материал, НБХХ нийлүүлэн өндөр чанар, мэргэжлийн түвшинд үйлчилгээг үзүүлж, зах зээлийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг, шинэлэг шийдлүүдийг санал болгож ирсэн билээ. Бид хамтын ажиллагаанд тулгуурласан, урт хугацааны тогтвортой харилцааг эрхэмлэн, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн найдвартай түнш байхыг зорин ажиллаж байна. Бидний гол үнэт зүйл бол эрч хүч, мэдлэг, туршлагатай баг хамт олон, Олон улсын стандартад нийцсэн бараа материал, ажлын төгс гүйцэтгэл юм. Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, "Юнитайз” технологийн эрсдэлгүй, чанартай, орчин үеийн өнгө үзэмж сайтай фасадны шийдлүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхийн төлөө бид бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажилласаар байх болно.
Хамтрагч байгууллагууд










Яагаад Хэрэйд Шинэ Констракшныг сонгох
- Өндөр чанартай материал ашиглах – Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, бат бөх, удаан эдэлгээтэй материалыг сонгох.
- Олон улсын болон дотоодын стандарт мөрдөх – ISO, ASTM, MNS гэх мэт стандартуудыг хангасан барилгын материалыг сонгон ашиглах
- Аюулгүй байдлыг хангах – Барилгын ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ослоос урьдчилан сэргийлэх системийг хэрэгжүүлэх.
- Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх – 3D дизайн, эрчим хүч хэмнэх ухаалаг фасад зэрэг шинэ технологийг хөгжүүлэх.
- Судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих – Шинэ материал, үйлдвэрлэлийн шинэ арга технологийг турших, судлах.
- Ногоон барилгын үзэл баримтлал баримтлах – Дулааны алдагдалгүй, дуу тусгаарлагч фасадны шийдлүүдийг ашиглах.
- Хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах – Үйлдвэрлэлийн явцад үүссэн хаягдлыг багасгах, дахин ашиглах бодлого хэрэгжүүлэх.
- Захиалагчийн шаардлагад нийцсэн оновчтой шийдэл гаргах
- Төслийн хугацааг чанд мөрдөх – Хугацаанд нь чанартай гүйцэтгэх.
- Баталгаат засвар, арчилгаа үйлчилгээ үзүүлэх
- Зардал, үр ашгийг зөв тооцоолох
- Өрсөлдөх чадвараа хадгалах, зах зээлээ өргөжүүлэх
Хамтран ажиллах, үнийн санал авах
*Фэйсбүүк чатаар холбогдох
БОРЛУУЛАЛТЫН АЛБА
8833-9150
ТӨВ ЛАВЛАХ
7725-9696
















